Монголын өв ухаан, хүн судлаач, филисофийн ухааны доктор А.Мягмарсүрэн нийт ээжүүдийг төлөөлөн мэдээлэл хийлээ. Тодруулбал, дөрвөөс арван хүүхэдтэй 2500 орчим ээж нар хүүхдийн хүмүүжил, боловсрол, нийгмийн орчин дахь саад тотгоруудыг арилгах зорилгоор нэгджээ.
Энэ хүрээнд ээжүүд хүүхдээ хэрхэн зөв хүн болгох, монгол соёл, сэтгэлгээ бий болгох талаар сургалт зохион байгуулж, хамрагдсан гэж ярьж байлаа.
Мөн багш нарын ажил хаялтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв. “Хүүхдээ эрдэм боловсролтой, хүн болгох гээд сургууль руу явуулдаг ч буцаад ирэхдээ хэн ч биш болоод ирдэг. Болох, болохгүй зүйл их сурдаг. Багш нар эхлээд хүүхдийн боловсрол, хүмүүжлийг чанартай эзэмшүүлчихээд дараа нь ажил хаялтаа зарлаад цалин мөнгө бага байна гээд тэмцвэл дэмжихээр байна” гэв. Өөрөөр хэлбэл сургалтын системд хүүхдийг төлөвшүүлэх сургалт, арга барил дутмаг байгаа аж.
Одоогоор “Жавхаалаг эмэгтэйчүүд” бүлэгт 100 мянган ээж гишүүнээр нэгдээд байгаа бөгөөд бүх ээжүүддээ “Оюуны хувьсгал” хийхийг уриалж байгаа юм.
Б.Лхам