Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хэлтсээс хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багш, удирдлагуудад зориулсан “Сургуулийн менежмент, багшийн хөгжил бага, дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй-III” нэгдсэн сургалтыг зохион байгуулжээ. Тус сургалтад Хан-Уул дүүргийн нийт 703 багш, удирдлагууд 16 чиглэлээр хамрагдсан байна.
Энэ хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд баримтлах бодлого, анхаарах асуудал, ахлах ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичгийн агуулга, онцлог, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, боловсролын үнэлгээний шинэчлэл зэрэг сэдвээр явуулжээ.
БСШУСЯ-аас энэ жил “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргах жил” байх үндсэн зорилгыг дэвшүүлж байгаа бөгөөд ЕБС-ийн түвшинд “Суралцагчийн онцлог, ялгаатай байдлыг харгалзан хичээл бүрийг заах аргын нэгдэл, секцээр чанартай бэлтгэн, үр дүнтэй зохион байгуулж, суралцагчийн суралцах идэвхийг урамшуулан дэмжих замаар сурлагын чанарт ахиц гаргахад сургуулиуд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах аж.
Б.Лхам