Энэ долоо хоногт нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн албад 1284 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын 959 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэн ба үүний ес нь бага насны хүүхэд байна.
Мөн орон нутагт бага насны хоёр хүүхэд, гурван том хүн амь насаа алдсан гэх зам тээврийн осол бүртгэгджээ. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 299 зөрчлийг илрүүлсэн байна.
Хичээлийн шинэ жил эхэлж хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотод ирсэн оюутан залуус, мөн хурим найрын сар эхэлж байгаатай холбоотойгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байгаа гэдгийг Замын Цагдаагийн албанаас мэдээлж байгаа юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)