Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын зам орчны аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж, замтай ойр байрлах сургууль, хүүхэд ихээр зорчдог гудамж, замуудад осол, хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарууд байршуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Түүнчлэн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Чингисийн өргөн чөлөө буюу 120-ийн уулзвараас Яармагын гүүр хүртэлх авто замд 10 цэгт нийт 16 ширхэг сэрэмжлүүлэх самбарыг байршуулжээ.
Б.Лхам