Сүхбаатар дүүргийн Архивын баримт бичиг нягтлан шалгах комиссын гурав дугаар хурал боллоо.
Хурлаар дүүргийн Статистикийн хэлтсийн “Данс, бүртгэл, устгах хэргийн акт батлуулах тухай”, дүүргийн Архивт нөхөн бүрдүүлэлт хийх “Эх үүсвэрийн жагсаалт батлах” зэрэг асуудлыг хэлэлцэв.
Дүүргийн архивт Статистикийн хэлтсийн байнга хадгалах баримтыг хүлээн авснаар 2004-2017 онд мал аж ахуй эрхэлж байсан иргэд Нийгмийн даатгалын шинэчилсэн хуульд заасны дагуу малчнаар ажиллаж байсан тухай лавлагаа авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцуулах боломж бүрдэж байна.