Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аян 20 дахь жилдээ үргэлжилж байна. Залуучуудын санаачилгаар эхлүүлсэн уг ажил нь амьдралын баталгаажих түвшин доогуур амьдралтай бяцхан дүү нартаа туслах зорилготой юм.
Тус аяны хүрээнд 2014 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэлэнгэ голын бэлчрээр гол гаталж явaaд, найман сартай хүүтэйгээ алга болсон байдаг. Харин МЗХ-ны залуус өнчирч хоцорсон хөвгүүдэд бага ангиа төгсөх хүртэл нь хичээлийн иж бүрэн хэрэглэлээр хангахаар болсон юм. Тэгвэл энэ жил тэдгээр хүүхдүүд бага ангиа төгсөж байгаа бөгөөд тус аяныг дунд сургуулиа төгсөх хүртэл нь үргэлжлүүлэхээр болжээ.
Энэ жилийн хичээлийн хэрэгслийг “Төмөр Трейд” ХХК, “Энх Топ” бичиг хэргийн дэлгүүрийн хамт олноос туслалцаа үзүүлсэн байна.
Б.Лхам