"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"-ийг тохиолдуулан "Нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы хүрээнд байгууллагын үйл ажиллагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг иргэд, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд 401, 403, 405, 407 гэх зэрэг нээлттэй, хаалттай хорих анги, Сургалт хүмүүжлийн тусгай нэгж, Архангай, Булган, Дорноговь, Дорнод, Увс, Дундговь, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Говь-Алтай, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Гадаадын иргэнийг саатуулах байр, “Хэрэмт цамхаг” УТҮГ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, өр төлбөртэй эсэх лавлагаа олгох, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгчээ.
Мөн энэ үеэр гар урлалын үзэсгэлэн худалдаа явуулсан байна.
Б.Лхам