Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улсын Драмын эрдмийн театр, Бльюмон төвийн дэргэдэх авто зогсоолуудыг татан буулгахаар боллоо.
Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Улсын Драмын эрдмийн театрын хойд талд болон мөн дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Бльюмон үйлчилгээний төвийн зүүн талд тус тус байрлах тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгож, иргэд амарч зугаалах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэн, орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах ажлыг 2018 оны есдүгээр сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Ж.Тогтохбаяр/-т тус тус даалгасугай” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын А1777 тоот захирамж гарлаа.
Б.Лхам