“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчилах” арга хэмжээг есдүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулагдахаар болжээ.
Уг арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчилах, үндсэн, төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт, төгсөлт, мэргэжлийн зэрэгтэй холбоотой мэдээлэл, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт, гэрчилгээг багц цагаар сунгахтай холбоотой мэдээлэл, гэрчилгээ олголт, төвийн үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгаа, санал авах, цаашид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй эмч мэргэжилтнүүдийн мэдээллийг бүртгэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдах тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг идэвхитэй хамрагдахыг уриалж байна.
Б.Лхам