Монгол улсын их хурлын 2018 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх ажлууд хийгдэж эхэллээ.
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хөрөнгөд бүртгэлтэй 816,8 сая төгрөгийн үнэ бүхий хоёр давхар барилгыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын балансад шилжүүлэх ажлыг өчигдөр зохион байгуулжээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01-А/292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус барилгын гадна тохижилт болон инженерийн шугам сүлжээ, барилгын хийц хэмжээсийг газар дээр нь үзэж акт үйлдэн баримтжуулж хүлээн авсан байна.
Сэтгэгдэл (3)