Монголд анхлан Налайх дүүрэгт баригдаж буй олон улсын стандарт бүхий Хөнгөн атлетикийн тартан зам талбайн ажил дуусах шатандаа оржээ.
Уг бүтээн байгуулалтын ажилтай НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцаж, цаашид хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг хангах талаар арга хэмжээ авч төлөвлөгөө гаргаж ажиллахыг дүүргийн удирдлага, спорт хороонд үүрэг болголоо. 400м бүхий уг талбайн хучилтын ажил бүрэн дуусч, одоо хэмжээс тавих ажил явагдаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)