Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Жаргалсайхан: АШУҮИС-ийн нэг ч багшийг ажлаас халаагүй

2018-9-02
0
ЖИРГЭХ

АШУҮИС-аас олон багш нар халагдлаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байна тиймээс бодит мэдээллийг АШУҮИС-ын Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга М.Жаргалсайханаас тодрууллаа. 

 

- АШУҮИС-ийн 10 гаруй багшийг ажлаас халсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн  хэрэгслээр гарсан. Энэ асуудалд албан ёсоор тайлбар өгөөч? 

-Өнөөдрийн байдлаар АШУҮИС-аас нэг ч багш ажлаас халагдаагүй. Харин Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг, тус газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Гантулга нар тендертэй холбоотой ноцтой зөрчлүүд гаргаж, сургуулийн  дүрэм, дотоод журам зөрчсөний улмаас хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн нь үнэн. Энэ хоёр хүнтэй хамт Анагаах ухааны сургуулийн дотоод шүүрлийн тэнхмийн эрхлэгч Т.Баясгалан, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эпидемиологи биостатистикийн тэнхмийн багш Ангармөрөн, Био анагаахын сургуулийн бичил амь дархлаа судлалын тэнхмийн багш Б.Баяраа нар хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад гол ажил руугаа орохгүй эрхээ эдэлж байна гэсэн нэрийдлээр ажил тасалж, ажил цалгардуулж байна. Био анагаахын сургууль  гэхэд л 150 багштай, нэг хүн яавч тэднийг төлөөлж чадахгүй шүү дээ. Манай сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бид багш нарынхаа хурлаа хийгээд,  оюутнуудынхаа хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг ёслол төгөлдөр хийх гэж байна. Харин тэдгээр хүмүүс дахин ирж шинээр орж байгаа оюутнуудын урам зоригийг унтраасан, айлгаж , эмээлгэсэн үйл явдал гаргах вий гэдэгт бид санаа зовж байна. АШУҮИС-ийн багш нарын нэрийг барьж сургуулиа муухай харагдуулах хэнд ашигтай юм болдоо. Эмчийн тангараг өргөсөн эмч хүн, багш хүний ёс зүйд нийцэхгүй үйлдэл хийж байна шүү дээ. Тэд өөрсдөө халагдахыг хүсч байгаа болоод ажлаас халагдсан мэт худал мэдээлэл тарааж байгаа юм болов уу даа.

 

-Тэгэхээр сургуулийн багш нар АШУҮИС-ын захирлаар Ж.Цолмон томилогдсоныг эсэргүүцээгүй гэж ойлгож болох уу. Ганц хоёр хүний л асуудал юм байна. Тийм үү?

- Хичээлийн шинэ жил эхлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлэгийн барилга байгууламжийн асуудал гээд бид бүгд завгүй  байгаа болохоор бидний хэн нь ч нэг их ач холбогдол өгөөгүй. Ер нь бол зохион байгуулалттай, улс төржүүлсэн үйл ажиллагаа болж байна гэж бодож байгаа. Багш ажилчдын зүгээс сургуулийн захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албанд захиралтай холбоотой ямар нэгэн санал гомдол нэг ч багш, ажилчдаас ирээгүй байна. Ажлаасаа чөлөөлөгдсөн Ц.Батхуяг тэргүүтэй зарим хүмүүс санхүү худалдан авалттай холбоотой зөрчил илрэнгүүт хохирсон хэлмэгдсэн хүн болж  хэн нэгэн хүний хатгаасаар эсэргүүцэл илэрхийлчихээд түүнийгээ АШУҮИС-ийн нийт багш нарын нэрийг барьж худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Та бүхэн харсан биздээ багш нарын хурал дээр голд  нь нөгөө хэд суучихаад, нэг хүн хоёр гартаа цаас бариад өөрсдийнхөө захиалж авчирсан хэвлэлийнхнээр зургаа авахуулж жүжиглэж байсныг харсан биздээ. Тэднийг тоосон ч хүн байгаагүй. Харин зарим хэвлэл мэдээлэлд сайн юмыг нь гаргахгүй, зөвхөн өөрсдийгөө гаргасан, ирсэн хэвлэлд нь яриа өгөх хүн ч олдоогүй шүү дээ. Халагдсан багш нар гутлаа тайлж тэмцэнэ гэж сүржигнэж байсан хүмүүс байна үнэндээ халагдсан багш байхгүй болохоор гутлаа тайлах хүн олдсонгүй, өөрсдөө ч бас халагдаагүй болохоор тайлахад эвгүй байсан биз.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Zochin (103.212.119.64)
    olon jil ajjilasan bagsh nariig jiriin bagsh bolgood yu ch medehgui nam dagasan batsaanuudaar heltes albat hariutsuulaad darga bolgood bgaad durguitsehgui yahav dee
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.192.43)
    Аальгүй Цолмонг захирал болгохын тулд сайхан хамт олныг хагаралдуулж , муухай болгож байна даа.
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • зочин (202.9.43.192)
    баг бүрдүүлнэ гэдэг хулгай хийх гэж бэлдэж байгаа явдал санхүүгийн эдийн засагч нягтлан нярав нарыг соливол шийдсэн хулгайч байж таарна бушуухан хөөж явуулж бай
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • зочин (202.9.43.192)
    баг бүрдүүлнэ гэдэг хулгай хийх гэж бэлдэж байгаа явдал санхүүгийн эдийн засагч нягтлан нярав нарыг соливол шийдсэн хулгайч байж таарна бушуухан хөөж явуулж бай
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • улам л буруудаад байх юм (139.5.219.179)
    Энэ хүний тайлбараас харахад энэ их сургуулийг улам хагалан талцуулж, энэ сургуулийг нэр хүндийг бүр шаварт хутгах сэтгэлгүй хүний яриа болсон байна. Ийм хүнд их сургуулийн захиргааг хариуцуулахад их хэцүү юм байна даа.
    2018 оны 09 сарын 02 | Хариулах
  • Их сургууль гэдгийг бодох ёстой (139.5.219.179)
    Захирлаар ажиллсан хүний ажлыг дүгнэх нэг хэрэг. Их сургууль гэдэг том байгууллагын удирдлагыг солихдоо хуулийн хүрээнд, ажил өгч авч байгаа хүмүүсийн нэр хүндийг бодож хүндэтгэлтэй хандах учиртай. Яагаад гэвэл ИХ сургуулийн нэр хүнд захиралын нэр хүнд холбоотой байдаг, их сургууль гэдэг байгууллага холбоотон харилцагчидтайгаа нэр хүндээрээ харьцдаг юм шүү дээ. Хэн нэгэн хорон санаатан, хорлон сүйтгэгч энэ байгууллагыг толгойлж байжээ хэмээн ойлгуулбал дараагийн томилогдох хүн түүнээс өөр байна гэж яаж батлах билээ? Хамгийн гол нь сүүлд хийсэн томилгоо аль талаараа хууль зөрчсөн гэдгийг багш нар хэлж байна.
    2018 оны 09 сарын 02 | Хариулах
  • Bodit baidal (103.26.195.242)
    Ene dargiig tanihgui , uuriinhuu zurgiig tavichihval gegeen duriig ni togtooh geed baidag, baahan tanihgui darga nar l end tendgui gutgen guivuulsan medeelel hiigeed baih yum. Bagsh nar huulia bieluulehiig l shaardsan. 31-nd bolood ungursun, shaardlaga tavisan bagsh nar undsen huuliar olgogdson erhee l edelsen, yamar neg huuli zurchsun uildel hiigeegui. Songon shalgaruulalt hiihiig shaardsan, ene huulias gaduur yum uu?
    2018 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.113.238)
    batbaatar bol owoo ym idej uusan bhaa tegeed l ajlaa ugch chadahgui uheldeed bgaa ym
    2018 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.108)
    Энэ дарганцар өөрөө яг ингэж ярьсан уу. Инээдтэй хүн ойлгоход хэцүү юм. Ямар нэг асуудал гаргасан гэм буруутайг ганцхан шүүх тогтооно гээд хуулинд байгаа. Шүүх тэгээд гэм буруутайг тогтоосон юмуу дарганцар гуай.
    2018 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК