Баянхонгор аймгийн Засаг даргын санаачилгаар Улсын Их Хурлын гишүүд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нэрэмжит оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгийг энэ хичээлийн жил 143 оюутанд, 200 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь хоёр дахь жилдээ үргэлжил байгаа аж.
Тодруулбал, тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, материалыг гурван сарын хугацаанд хүлээн авсан байна. Уг хугацаанд шинээр их, дээд сургуульд элсэн орох 216 оюутан материалаа иоүүлсэн бөгөөд 2017 онд тус тэтгэлэгт хамрагдаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу тэтгэлэгийн хугацааг сунгах хүсэлтээ ирүүлсэн 42, нийт 258 оюутны материалыг ажлын хэсэг хэлэлцсэн байна. Өнгөрсөн онд 74 оюутанд 120 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.
Б.Лхам