Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд аймгийн Онцгой байдлын газартай хамтран Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгүүдийн гаднах орчин, барилга байгууламж түүний цахилгаан тоног төхөөрөмжид шалгалт хийжээ.
Мөн шугам сүлжээ, галын багаж хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдалд үзлэг хийж мэргэжлийн зөвлөгөө, чиглэл өгч ажилласан байна.
Б.Лхам