Баянхонгор аймгийн “Эрдэм” ахлах сургууль ес дэх хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Тус сургууль энэ жил 110 багш ажилчид, 35 бүлгийн 1425 сурагчтай үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Мөн нэгдүгээр ангийн 4 бүлгийн 126 хүүхэд шинээр элсэн орж байна.
Засаг дарга Г.Батжаргал “Эрдэм ахлах сургуулийн сургалтын орчин, нөхцөл байдалтай танилцаж хүндрэлтэй байгаа хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ. Түүнчлэн ирэх хичээлийн жил урлагийн заалтай болгонх, биеийн тамирын заалны цементэн шалыг солиход 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Б.Лхам