Дархан-Уул аймаг "Залуучуудын хөгжлийн сар"-ын аяны хүрээнд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан "Hi Darkhan" үйл ажиллагааг аймгийнхаа залуучуудын гэрэлт гудамжинд энэ сарын 01-ний үдэш зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд Нэгэн зүгт хамтлаг, “J,J” хамтлаг, Дуучин Мэндээ, Ууганаа, Хүслэн, GB dance academy vision dance клубын тамирчид оролцсон байна. 2000 гаруй залуусыг хамруулсан "Hi Darkhan" арга хэмжээний үеэр хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаан, гэнэтийн бэлэг дүүрэн сайхан болж өндөрлөсөн байна. Уг арга хэмжээг “Алтан тос” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Г.Ганболд ивээн тэтгэсэн байна.