Богд хан уулнаас нас барсан эрэгтэй олдсон байна. Тодруулбал 2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд иргэнээс “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд уулын Цэцээ гүний оргилоос 1,6 км зайтай Тавцан гэх газар нас барсан хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу БЗД-цагдаагийн 3дугаар хэлтсийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж ажиллажээ.
Хэргийн газрын үзлэгээр цогцосыг хэн болохыг тогтоож эрэгтэй 29 настай "А" болохыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна Цагдаагийн байгууллагаас тухайн цогцосонд шинжээч томилж, нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.