АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаахын сургууль нь 560 гаруй оюутантай бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд таван мэргэжлээр 140 гаруй оюутан шинээр элссэн байна.
Тус сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр өдөр болж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг оролцож, сургуулийн удирлага, багш ажилчид, оюутнуудад баяр хүргэлээ.
Дашрамд дурдахад тус сургууль нь өнгөрсөн долоодугаар сард Чанарын удирдлагын тогтолцоо-Олон улсын MNS ISO 9001:2016 стандартыг Дорноговь аймагт нэвтрүүлсэн анхны байгууллага болсон байна.
Сэтгэгдэл (2)