Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаар 9-14 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.