Нийслэлийн Тээврийн газраас Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Ч:66 “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол” чиглэлийг шинээр нээжээ.
Уг чиглэлд өдөрт зургаан тээврийн хэрэгсэл есөн минутын хүлээгдлийн хугацаатайгаар иргэдэд үйлчилэх юм.
Дашрамд дурдахад, Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтийг 24 цагийн турш Нийслэлийн Тээврийн газрын тээвэр зохицуулагчид 7004–4040 дугаарын утсанд өгөх боломжтой юм.
Р.Хишигжаргал