Чингэлтэй дүүргийн нутаг 15,17 дугаар хорооны нутаг дэвсгэрт он гарсаар эхний хагас жилд нийт 52 зам тээврийн осол бүртгэгдсэн нь нийт ослын 3,5 хувийг эзэлж байна гэсэн тооцоо гарчээ.
Иймд тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран дээрх хорооны нутаг Хайлааст, Чингэлтэй чиглэлийн замуудад нийт таван ширхэг цацруулагч бүхий сэрэмжлүүлэг самбаруудыг байршуулжээ.
Мөн тус хэлтсээс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёл, анхаарал болгоомжийг дээшлүүлэх зорилгоор олон ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг албаныхан мэдээлж байна.
Б.Лхам