Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн шагналт эрдэмтдийн “100.000.000-аас хязгааргүй” нээлттэй хэлэлцүүлэг маргааш болох гэж байна.
Хэлэлцүүлгийн зорилго нь Засгийн газрын 147 дугаар тогтоолын дагуу 100.000.000-ын шагналын бүтээлийн санд бүтээл нь шалгарсан “Шинжлэх ухаан, технологийн ухааны шагнал”-тан эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, шинжлэх ухаан, технологийн инновацийг аж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үр шимийг хүртэх, оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар дундын хамтын түншлэлийг хөгжүүлэх зэрэг зорилготой байна.
Уг хэлэлцүүлэгт Математикийн шинжлэх ухааны доктор, профессор С.Төмөрбат, Байгалийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Намсрай, Техникийн ухааны магистр Н.Нацагням, Химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямба, Химийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Батсүрэн нар зочин эрдэмтнээр оролцох юм.
Б.Лхам