Монгол Улсын баруун хязгаар Увс аймгийн Түргэн, Өмнөговь сумдад цас орсон байна.
Цаг агаарын урьдчилсан сэрэмжлүүлэг мэдээгээр маргааш Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр секунд хүрч шуурна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
Мөн нутгийн баруун хэсгээр шөнөдөө -1-ээс 3 градус хүрч сэрүүсэх төлөвтэй байгаа аж.
Л.Сайнбаяр