зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Алдармаа: Би их ядарсан, зовсон гэж хэлэх эрх надад байхгүй

2018-9-05
0
ЖИРГЭХ

 

Жүжигчин Ц.Алдармаатай ярилцлаа.

 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Танд болон уншигчдадаа мөн энэ өдрийн мэнд дэвшүүлье.  

 

-Таны хүүхэд насны талаар яриагаа эхлүүлье гэж бодож байна. Бага нас тань хаана хэрхэн өнгөрсөн бэ, дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би хотод төрж өссөн. Бусдын л адилаар аав, ээж, ах дүүгийнхээ элэг бүтэн хайранд өсөж, торнисон. Аав, ээж хоёр минь хөдөөний эгэл хүмүүс юм.

 

-Таныг урлагийн салбараас илүү загварын салбарт ажилласан бол илүү амжилттай явах байсан гэх хүн олон байгаа харагддаг. Та урлаг, тэр дундаа хошин урлагийг яагаад сонгох болсон юм бэ?

-Ер нь уран бүтээлч, жүжигчин хүн. Бүх нөхцөлд амьдрах, хувьсан өөрчлөгдөх чадвартай гэж боддог. Намайг загварын салбарт ажилласан бол илүү амжилттай байж магадгүй гэдэг хандлага байдгийг би мэднэ. Тэгж харж байгаад баярлалаа.

 

-Тайзны урлагаас хөндийрөөд багагүй хугацаа өнгөрсөн. Та энэ хугацаанд юу хийв?

- Тайзан дээрээ гаралгүй таван жил болсон байна. Энэ хооронд дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллаж, нэлээд хэдэн кинонд тоглолоо. Энэ зун л гэхэд “Өршөөл” уран сайхны кинонд дүр бүтээсэн. Кино ирэх аравдугаар сард нээлтээ хийх юм. Би хошин урлагийн салбарт 9, 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаа бол амьдралын маань салшгүй холбоотой зүйлүүдийн нэг. Тайз хүнийг маш их задалдаг. Тэр дундаа хошин урлаг гэдэг бол ритм, хурд, бүжиг зэргийг тухайн хүнээс шаарддаг онцлогтой. Одоогоор нэг жүжиг дээр ажиллаж байгаа. Гэхдээ энэ нь хошин урлаг биш. Тайзны уран бүтээлдээ тайзан дээрээ тэр дундаа жүжгээр гарч байгаадаа маш их баяртай байна. Энэ жүжигт миний оролцож байгаа дүр нь их дедиктив талдаа юм. Тиймээс би урам зоригтой ажиллаж байна.

 

-Дүр бүтээж байгаа жүжгийнхээ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Мөрөөдлийн театртай хамтарч “Дундын хүүхэн” нэртэй насанд хүрэгчдэд буюу 18-аас дээш насныханд зориулсан тайзны уран бүтээл дээр ажиллаж байна. Энэ бүтээл маань ирэх тав дахь өдрөөс эхлэн өдөр бүр Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглогдоно. Жүжгээрээ тодорхой нэг санааг илэрхийлэх гэсэн юм. Хүмүүс ирж үзээд ойлгох байх аа. Би дахин тайзан дээр гарна гэхээс маш их догдолж байна. Учир нь Үйлвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнөөс анх ажлын гараагаа эхэлж байсан. Оюутан байхдаа “Шинэ үе” продакшинд бүжиглэдэг байлаа. Энэ утгаараа надад Үйлдвэрчний эвлэлийн тайз их ээлтэй санагддаг. Энэ тайзан дээрээ олон жилийн дараа гарна гэхээр их олзуурхууштай санагдаж байна.

 

 -Тэгвэл оюутан байхаасаа л мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн байх нь ээ?

-Тэгсэн. Гэхдээ оюутнуудыг авангуутаа шууд л тайзан дээр үг хэлүүлээд, жүжиглүүлэхгүй шүү дээ. Ангийнхаа хүүхдүүдтэй “Шинэ үе” продакшинд бүжиглэж байсан. Ч.Хүрлээ,  Бооёо(Н.Ариунболд), Амбий (Ц.Батхуяг) ах нар минь намайг нэг үг хэлүүлдэг болгоод, дараа нь хоёр үг хэлүүлдэг болгож сургасныхаа дараа “Шинэ үе”-д ажиллуулж байсан.

 

-Та драм урлагийг шоу урлагтай хослуулсан жүжиг дээр ажиллаж байгаа. Драмын урлаг шоу урлаг хоёр ямар ялгаатай байдаг вэ?

-Мөрөөдлийн театр дан хошин урлагийн тоглолт хийгээд байдаггүй. Мөрөөдлийн “театр” гэж байгаа учраас театр урлаг болон хошин урлагийг хослуулсан жүжиг жилдээ нэг, хоёрыг тавьдаг. Энэ удаагийн жүжиг хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг дедиктив жүжиг, хоёр дахь нь хошин комеди байгаа. Мөн жүжгийнхээ баг бүрэлдэхүүнээ их сонирхолтой бүрдүүлсэн гэж харж байгаа. Би “Шинэ үе”-д, А.Туяа “X-ТҮЦ”-д ажилладаг байсан. Хоёулаа тайзан дээр гараагүй тав зургаан жил болсон байна. Бид нэг үеийн найзууд, энэ удаад нэг тайзан дээр гарна гэдэг бол их олзуурхууштай санагдаж байгаа. 

 

 

-Та саяхан “Байтаг богд”-д дүр бүтээсэн байсан. Энэ кинонд дүр бүтээх саналыг хэн тавьсан бэ. Та хэрхэн хүлээн авч байв?

-Мэдээж энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Энэ кинонд би Монгол эмэгтэй хүнийг чадан ядан харуулахыг хичээсэн. Кинонд тоглох саналыг гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, түүний эхнэр Ардын жүжигчин С.Сарантуяа нар надад тавьсан. Би очиж уулзаж, зохиолоо аваад маш их сэтгэл хөдөлж, айж байлаа. Кино маань маш сайхан уран бүтээл болсон. Ер нь шинэ уран бүтээл болгон намайг сорьж байдаг. Өөрийгөө өөр өнцгөөр харуулах дандаа шинэ боломж байдаг учир би энэ кинонд тоглосон.

 

-Таны анхны түүхэн киноны зураг авалт шүү дээ, хэр хүнд байсан бэ?

-Түүхэн кино ер нь маш их хүнд байдаг. Дээрээс нь маш олон цэрэг, дандаа эрчүүдийн тухай, дандаа дайн байлдаантай ийм кино болсон. Миний хувьд бол мэдээж бэрхшээл байлгүй яах вэ. Бидний мэргэжил энэ бүхнийг давж  гарч, эрж туулж, эр зориг гаргахыг л шаарддаг, тэгэхээс ч өөр аргагүй. Энэ уран бүтээлийн ард би их ядарсан, зовсон гэж хэлэх эрх надад байхгүй. Ямарваа нэг авсан дүрдээ эзэн болж, өөрийнхөө чадварыг үзэгчдэд харуулж, тэндээс үзэгчид намайг дүгнэх учраас ямар ч хэцүү байсан мэдээж даваад л  гарна шүү дээ.

 

-Танд тоглохыг хүсдэг дүр бий юү?

-Мэдээж тийм хүсэл байлгүй л яах вэ. Гэхдээ надад түүхэн киноны санал их ирдэг. Энэ дундаас Монголын кино урлагт бол маш гоё түүхэн сэдэвтэй, улс эх орон, эр зоригт баатар эрчүүд, хацар гоо хатдын тухай кино хийгдэж байгаа байх. Энэ  кинонуудад өөрийгөө ажиллах байх гэж бодож байгаа.

 

- Цаашид ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байна даа?

-Маш олон киноны санал ирж байгаа. Киноны баг бүрэлдэхүүн чухал байдаг. Тиймээс түүнийг харж байгаад, мөн өөрт таарсан дүрийг харж байгаад дараагийн уран бүтээлээ сонгоно. Ер нь би аливаа уран бүтээлд орохдоо өөрийгөө тухайн дүрд тоглож чадах уу, үгүй юү гэдгээ үзэж, зохиолоо уншиж байгаад ордог доо.

 

-Хүн бүр мөрөөдөл, хүсэл зорилготой байдаг. Харин таны ирээдүйн зорилго юу вэ?

-Бүх л хүн урдаа зорилготой. Надад ч гэсэн хүссэн зорьсон, тэрэнд л нэг хүрчих юмсан гэдэг зорилго байдаг.

 

-Олон бүсгүй танд цагаахан атаархаж явдаг. Та галбиртаа хэрхэн анхаарал хандуулдаг вэ?

-Би хоолны дэглэм барьдаггүй. Манайхан удмаараа туранхай хүмүүс байдаг. Надад аав ээжээс заяасан өв тэгш бие, орчлонгийн сайхан бүхнийг харах хөөрхөн нүд байна. Энэ болгоныг баярлаж хүлээж авдаг. Тэрнээс биш энийгээ ингэчих юмсан, тэрийгээ тэгээд янзлуулчих юмсан гэсэн бодол байдаггүй.

 

-Хүү тань энэ жил гуравдугаар ангид орсон. Анх ээж болоход ямар мэдрэмж төрж байв?

-Эх болно гэдэг хамгийн сайхан зүйл. Үр хүүхэдтэй, сайхан хань ижилтэй, олуулаа бөөнөөрөө инээлдээд өсөх шиг сайхан зүйл юу байх вэ. Бусдын л адилаар  би сайхан ээж болсон. Бид тэр сайхан мэдрэмжийг авах гэж л энэ орчлонд ирсэн мэт санагддаг.

 

-Би таныг их шударга гэж сонссон?

-Ер нь хүний үнэнийг хэлсэн хүн найз нөхөдгүй байдаг, жаахан адлагддаг.  Ийм зүйл мэр сэр гарч л байдаг. Тэглээ гээд би хэн нэгэнд хоёр нүүр гаргаж чаддаггүй юм. Хүн байгаагаараа байх хэрэгтэй гэж боддог. Таалагдвал таалагдана л биз таалагдахгүй бол тэр биз гэж боддог доо.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • hn (202.9.42.177)
    hun chanar yostoi 00 shuu deee jujjigchin l um da huurhii
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (202.9.43.120)
    муухан мужаан модоор зорж хийсэн хүүхэн
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.179.179)
    Yadgiin ymar uheltei Bish. Nuguu huuhen bas duugai baigaagui l shuu.
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.32)
    Хуний дээрээс халуун ус цацна гэдэг зэрлэг хуний шинж ээж нь яаж хумуужуулсэн болоод ийм аймир уйлдэл хийдэг бнааа хуйтэн царайтай хар хуухэн хэдий уурласан бсан ч арай арай
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.42.92)
    Яагаад ингэж хүнийг элдвээр доромжилдог юм бэ. Залуу бүсгүйд аз жаргал хүсье.
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (67.162.117.222)
    Сайхан амьтан
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.143.78)
    zavaan huuhnii btgii hoorgood baigaach zailuulaldaa. ymar ch aviyasgui sejgiin huuhen shde pizd gj
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.152)
    ШАЛЗАЛДАГМАА ГЭДЭГ НЭР ХАЙРЛАЛАА.... ДУРГҮЙ ХҮРГЭЭД БАЙВАЛ НЭРИЙГ ЧИНЬ ХУСНА ШҮҮ..
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • Нар (202.9.43.132)
    Сэжигийн лаларын яанхан завхай хүүхэн болоол эр булаацалдаал нэгиигээ шаз халуун усаар түлсэн шулам
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • ар халх (122.201.24.158)
    чамд амжилт хүсье. Сэтгэл өөдрөг яваарай. Чи чаднаа
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.131)
    mundag ohin
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • suvd (202.9.41.134)
    Hamgin carai mutai jujigchinde hoorhii ootiigoo hoorhon l gj boddog yim shig bgama zailuul oorinhoo torhig bodoh heregtei
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • zochin (202.9.40.236)
    harahaas durgui hurem teneg uurtai har abgai
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.72.245.200)
    Зан харилцаандаа анхаарч явах хэрэгтэй дээ охин минь
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • Tsetseg (202.9.42.181)
    Amjilt husie
    2018 оны 09 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 31 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 32 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 47 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 54 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 22 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК