БНХАУ 2020 он гэхэд Монгол Улсад 21 сургууль, цэцэрлэг барьж өгөхөөр болжээ. Одоогийн байдлаар Улаанбаатарт долоон сургууль, нэг цэцэрлэгийн барилга БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа аж. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа энэ талаар ярьсан байна. Урд хөршийн china.org.cn сайт энэ талаар мэдээлжээ.
Ц.Цогзолмаа сайд ярилцлагадаа БНХАУ зөвхөн сургууль цэцэрлэгийн барилга барьж өгөхөөс гадна мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд БНХАУ нь Монгол оюутнуудын хувьд боловсрол эзэмших хамгийн таатай газар болсон гэжээ. Монголоос БНХАУ-д суралцах оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд БНХАУ, ӨМӨЗО-оос Монголд суралцах оюутны тоо мөн нэмэгдэж байгаа юм байна.
Сэтгэгдэл (3)