Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын “Үерийн аюултай тэмцэх ” ажлын хэсэг есдүгээр сарын 05-ний өдөр хуралдлаа. Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явууллаа.
Дүүргийн 19 дүгээр хорооны Сэлбэ голын үерийн аюултай хэсэг болон 13, 14 дүгээр хороодын зааг, долдугаар хороо 70 давхрын орчим айл өрх, албан байгууллага үргэлжлэн орж буй борооны улмаас үерийн аюулд өртөж болзошгүй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, холбоо техникийн бэлэн байдал, мотопомпо, хүн эмнэлгийн анхны тусламжийн отрядыг бэлэн байдлыг ханган, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар үүрэг чиглэл өглөө.