Төрийн албаны тухай “Шинэчилсэн найруулга” хууль батлагдсантай холбогдуулан ажлын байранд шинжилгээ хийж, шинжилгээний дүнд албан хаагчдын тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар санал боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан юм.
Ажлын хэсгийн хурал есдүгээр сарын 05-ний өдөр боллоо. Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Ажлын хэсгийн дарга А.Дамцагдорж удирдан явууллаа.
Тус хурлаар Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Ажлын хэсгийн дарга А.Дамцагдорж ажлын байрны шинжилгээний анкет баримт бичиг болон асуулга, ярилцлага судалгаагаар цуглуулсан мэдээллийг нэгтгэн шинжилж цаасан болон цахим хэлбэрээр есдүгээр сарын 07-ний өдрийн дотор дээд шатны байгууллагад хүргүүлэхийг үүрэг болгов.