ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ энэ сарын 08-ныг дуустал үргэлжлэх юм.
Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байрлах Новател зочид буудалд Өвөр Монгол хоолны амталгаа 12:00-14:00, 18:00-21:00 цагийн хооронд явагдана.
Тус амталгаанд мах, жимс жимсгэнэ, нарийн ногоо, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоогоор хийсэн төрөл бүрийн амтлагчаар амталсан олон үндэстний уламжлал шингэсэн олон төрлийн хоолнуудыг дэлгэн тавьжээ.
Л.Сайнбаяр