Сэлэнгэ аймгийн нуттаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн эрчмийн судалгаанд үндэслэн тээврийн хэрэгслийг тогтоосон хурдны хязгаараас хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн нутаг дэвсгэр Баянгол ,Сайхан, Алтанбулаг, Сүхбаатар сумдын чиглэлд хурд хэмжигч багаж ашиглан хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллалаа.
Мөн хурд ихээр хэтрүүлдэг автозамд “хурд хас” замын хэвтээ тэмдэглэл хийх ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын үеэр зөрчилтэй жолооч нарт хуулийн дагуу хариуцлага тооцох, сануулах, хууль тайлбарлах зэрэг арга хэмжээ авч, замын хөдөлгөөнд зөв боловсон оролцохыг уриалан ажиллаж байна.