Монгол Улсын хөдөө аж ахуйн их сургууль дээр өнөөдөр Өвөр монголын цөлжилтөөс сэргийлж чадсан арвин туршлагын талаарх “Эх байгалиа хамгаалъя” үзэсгэлэн боллоо.
Мөн тус улсын цөлжилтийн эсрэг мэргэжилтэн, эрдэмтэд лекц уншиж, цөлжилтөөс хэрхэн сэргийлэх талаар тодорхой арга барилыг танилцууллаа.
Энэ арга хэмжээгээр дамжуулж, Хятад, Монголын хоёр улсыг цөлжилтөөс ангижруулах, усны баялгийг ашиглах, хамгаалах, цаг агаарын өөрчлөлт, байгалийн гамшиг болон ой хээр түймэртэй тэмцэх зэрэг байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг өргөтгөхөд чиглэсэн үйл явдал болсон юм.
Эрдэмтэн, судлаачдын ярьснаар “Цөлжилтөөс ангижрах хамгийн гол арга бол байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, цөлжилт бий болсон газарт мод, ургамал ихээр тарих явдал юм” гэв
Үзэсгэлэнгийн үеэр Хөх хотын далайн Хар уулын нөхөн сэргээлт, Жалай нуурын ил нүүрсний уурхайн экологийн нөхөн сэргээлт болон усан түрэлтээр ойжуулах технологи, элстэй шуудай бүхий халхавчаар цөлжилтөөс сэргийлэх зэрэг олон үзүүлэнгүүд, зөвлөмжүүд дэлгэгдлээ.
Л.Сайнбаяр