Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн иргэн өрх толгойлсон эмэгтэй Б.Ариунжаргалд тус аймгийн Засаг дарга Ш.Оргил гэр, гутал хувцас хэрэгцээт зүйлсийн хамт гардуулан өгчээ.
Тус сумын Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулсан “Хайраас хайр” аяныг аймгийн удирдлагын баг дэмжиж, Засаг дарга нөөц хөрөнгөөсөө гэрийн асуудлыг шийдвэрлэж, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид гутал хувцас зэрэг бараа бүтээгдэхүүн, аймгийн Улаан загалмайн хороо хэрэгцээт зүйлсийг бүрдүүлэн өгсөн байна. Түүнчлэн тус өрх толгойлсон эмэгтэйд газар олгожээ.
Б.Лхам