Чингэлтэй дүүргээс дэвшүүлсэн “Эрүүл мэнд-2020” хөтөлбөр, “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/391 дүгээр захирамжаар батлагдсан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах болзолт уралдаан”-ыг зохион байгуулан явуулж байгаа.
Дээрх ажлын хүрээнд томилогдсон ажлын хэсэг нь өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлага, Хороодын “Өрхийн эрүүл мэнд”-ийн төвүүдийн дарга нартай болзолт уралдааны явцтай танилцаж мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгуулан явууллаа.
Сургалтын төгсгөлд дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд Цэргийн штабын хамт олонд “Стандарт ор-Стандарт үйлчилгээ” хөрөнгө босгох аянд оруулсан хувь нэмрийг үнэлэн талархал илэрхийлэв.