Хятад, Монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд “Найрамдалт хотуудын аялгуу” уран сайхны тоглолт есдүгээр сарын 06-ны 17.30 цагаас Дуу, бүжгийн чуулгын тайзнаа тоглогдлоо.Хятад, Монгол хоёр улсын алдарт уран бүтээлчид хамтдаа нэгэн тайзнаа тоглож, Хөх хот болон Улаанбаатар хотууд найрамдалт харилцаатай болсны 27 жилийн ойг тэмдэглэсэн юм.
Тоглолтод “Хөх торгон дээл”, “Хун галуу”, “Нутгийн сүүтэй цай”, “Дөрвөн ойрд” ,”Миний хайртай эх орон” ,”Бидний бахархал Өвөр Монгол”, “Нөхөрлөл үүрд оршино” зэрэг дуу, бүжгүүдээр баялаг байлаа.Хөх хот болон Улаанбаатар хот нь анх 1991 онд найрамдлын харилцаа байгуулснаас хойш Хятад, Монголын хоёр улсын найрамдлын бат гүүр болон эв найртай, сайн түншлэлийн үйл ажиллагаа өрнүүлсээр байгаа билээ.
Дараа жил буюу 2019 он нь Хятад, Монголын харилцаа тогтоосны 70 жилийн ойн баяр тохиох юм. Энэ удаагийн Хятадын Өвөр Монголын соёл жуулчлалын долоо хоног арга хэмжээ болон “Найрамдалт хотуудын аялгуу” уран сайхны концерт амжилттай зохион байгуулагдаж байгаа нь Хөх хот болон Улаанбаатар хотын нөхөрсөг харилцаа улам бэхжиж байгааг харуулж байгаа бөгөөд Хятад, Монголын нөхөрлөлийн шинэ хуудас амжилттай бичигдсээр байна.
Л.Сайнбаяр