Тээврийн цагдаагийн албанаас сар бүр “Чадварлаг алба хаагч” шалгаруулдаг. Энэ хүрээнд наймдугаар сарын “Чадварлаг алба хаагч”-аар Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Э.Оч-Эрдэнэ шалгарчээ.
Тэрбээр сарын хугацаанд осол, хэргийн газрыг орхиж явсан нийт долоон хэрэг, эрэн сурвалжлагдаж байсан нэг хүн, хоёр тээврийн хэрэгслийг олж тогтоон бусдыгаа хошуучлан ажилласан байна.
Алба хаагчдыг гэмт хэргийн ирүүлэлт, сургалтын идэвхи, бие даан суралцсан байдал, ёс зүй, сахилга хариуцлага, шинэ санал, санаачлага, албаны техник хэрэгсэл ашиглалт, хувцаслалт, биеэ авч явах байдал зэргээр сорьж байгаа аж.
Б.Лхам