Якутын чөлөөт бөхийн дэг сургуулийг үндэслэгч, ЗХУ-Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн ОХУ-ын Якут улсад хоёр дахь өдрөө болж байна.
Өчигдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын тэмцээн болоход манайхаас Ө.Батзул, Т.Тулга нар аваргын төлөө шалгарсан. Тэгвэл өнөөдөр 125 кгд Н.Золбоо, 61 кг-ын жинд Т.Түвшинтулга нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Бүх жингийн медалийн төлөөх барилдаанууд удахгүй эхэлнэ. Тэмцээний шууд дамжуулалтыг https://www.youtube.com/watch?v=WzmnXv5Athw линкээр орж үзэх боломжтой.
Уг тэмцээний аварга бөх 10000 ам.доллараар шагнуулах бол мөнгөн медальтан 5000, хүрэл медальтан 3000 ам.доллараар шагнуулах юм.