Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн болон харьяа нэгжүүд хуралдлаа. Долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-аар ТЕГ-ын Татварын орлогын газрын Татварын улсын байцаагч Г.Энхжин “Хөрөнгийн татвар ба үнэлгээ” сэдвээр мэдээлэл хийсэн байна.
Тэрбээр Тайванийн Газрын бодлогын сургалт, судалгааны олон улсын төвөөс зохион байгуулсан олон улсын сургалтад хамрагдсан бөгөөд эдийн засгийн онолын үндсэн ойлголт, микро, макро эдийн засгийн онол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, татварын бодлого ба татварын систем, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, газар зохион байгуулалт, Тайванийн туршлага зэрэг сэдвээр судалжээ.
Мөн сургалтын явцад Тайванийн Үндэсний татварын алба, орон нутгийн татварын алба, Газрын алба, Санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна.
Б.Лхам