НӨАТ-ын урамшууллын наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны өдөр буюу ирэх долоо хоногийн ням гарагт явагдана.Иргэн та наймдугаар сарын 01-ээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан боломжтой юм.
Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, таван сая төгрөгийн азтан 24 тодорсон ба нийт 20354 иргэн азтан болсон билээ.
Б.Лхам