Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, бие бялдрын хөгжил, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Мэргэжлийн аврагч-2018” тэмцээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид амжилттай оролцож гуравдугаар байр эзэллээ.