Соёл Урлагийн Их Сургуулийн Оюутны холбооноос зохион байгуулж буй шинэ элсэгчдийг хүлээн авах “СУИС-д тавтай морил” танилцах өдөрлөг СУИС-ийн “Эгшиглэн” эко дадлагын баазaд хөөртэй хөгжөөнтэй болж байна.
2018 оны элсэгчид болох 480 гаруй элсэгчид багт хуваагдан, бие биетэйгээ танилцаж нөхөрлөж байгаа юм байна.
Тус өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд элсэн орсон оюутан залуучуудын нөхөрлөл, хамтын уран бүтээл, чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэхэд оршиж буй аж.
Л.Сайнбаяр