Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгахад шийдвэр, мөрдөх журмын төсөлд санал авах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Цагдаагийн газрын Хэсгийн байцаагч, Цагдаагийн хошууч А.Сэргэлэнбат Галт зэвсгийн тухай хуулийн холбогдох зүйл заалтын талаар, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгахад шийдвэр, мөрдөх журмын төслийг тус тус танилцуулсан юм.