Монгол улсад Стандарт, хэмжил зүйн салбарын үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулан тус газраас Их, дээд сургуулийн оюутнуудын дунд “эсээ” бичлэгийн уралдаан зарлалаа.
Тус уралдаан нь оюутан, залуучуудын дунд стандартын тухай мэдлэг ойлголтыг таниулан сурталчилах, төлөвшүүлэх, нийгэм, эдийн засгийн салбарт стандартын үүрэг, ач холбогдлыг таниулах зорилготой юм. Тодруулбал, Монгол Улсад 6200 гаруй стандартыг мөрддөг ба эдгээр нь бидний хэрэглэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний нийтлэг шинж чанарыг тогтоодог байна.
Стандартыг бий болгох, сонирхлын тэнцвэртэй байдлыг хангахын тулд талуудын үүрэг оролцоо чухал бөгөөд залуу үеийнхний дунд стандартын талаар мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэх асуудал нэн чухал байгаа аж.
Эсээг 800-1000 үгэнд багтаах ба нүүр хуудсанд өөрийн нэр, суралцаж буй сургууль болон мэргэжил, курс, холбоо барих утасны дугаар /хоёроос багагүй/, и-мэйл хаяг бичих, үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх, бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх /Эш татсан тохиолдолд тогтсон стандартыг баримтлах/ шаардлагатай. Мөн үсгийн хэмжээ 12 байх ба фонт нь Times New Roman, мөр хоорондын зай 1.5 см байна.
Материалыг энэ сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд press@masm.gov.mn хаягаар хүлээж авах юм.
Б.Лхам