Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 11 дүгээр хуралдааныг энэ сарын 17-ны өдөр хуралдуулахаар зарласан.
Уг Хуралдаанаар 2018 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцүүлэхтэй холбогдуулан өчигдөр /2018.09.07/ Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо хуралдаж төсвийн тодотголын төсөвтэй танилцлаа.
Тус хороо танилцсан асуудлаар дүгнэлт гаргаж, ес дүгээр сарын 10-ны өдөр болох Тэргүүлэгчдийн хурал болон ээлжит бус 11 дүгээр хуралдаанд танилцуулах юм.