Японы Өмгөөлөгчдийн нэгдсэн холбооноос ирэх сарын 17, 18-ны өдрүүдэд Токио хотод хөрөнгийн зах зээлийн чиглэлээр сургалт зохион байгуулахаар болжээ.
Монголын Хуульчдын холбоо, Японы Өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо хооронд гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 оны арваннэгдүгээр сарын 23-нд байгуулсан байна. Энэхүү хүрээнд Японы Өмгөөлөгчдийн нэгдсэн холбооноос Монголын Хуульчдын холбооны гишүүдэд урилга явуулж, сургалтад хамруулах гэж байгаа аж.
Сургалт үнэ төлбөргүй бөгөөд энэ сарын 20-ны өдрийг хүртэл бүртгэнэ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)