ӨМӨЗО-ны радио телевизийн “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болж Хятад, Монголын нийт 30 гаруй хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
Тус арга хэмжээ нь Хятад орныг танин мэдэх, Хятадын Өвөр монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн цуврал арга хэмжээнүүдийн нэг юм.
“Талын дуу хоолой” радио нь анх 2013 оноос эхлэн нэвтрүүлгээ цацсан бөгөөд хоёр орны найрамдалт харилцааны нэгэн гүүр болж, Монгол Улс болон ӨМӨЗО-ны харилцаа холбоог чангатгаж, хоёр орны ард түмний итгэл сэтгэлийн гагнаас болсоор ирсэн билээ.
Олон салбарыг хамарсан өргөн дэлгэр агуулгатай “Талын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгүүд нь Монгол Улсын сонсогчдод Хятад орныг өргөн хүрээнд танин мэдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа юм.
Энэ таван жилийнхээ хугацаанд тус радио Монголын олон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, “Хятад, Монголын дуулаачдын тэмцээн”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Ардын дууны аян замын сурвалжилга”, “Хөгжилд хөтөлсөн 70 жил”, “Өөрчлөлт шинэчлэлт 40 жил, нэг бүс нэг зам Хятад улс дахь аялал” зэрэг Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагыг зохион байгуулсан юм.
Эдгээр арга хэмжээгээр Өвөр монгол орны эдийн засаг, нийгэм, соёл, иргэдийн амьжиргаа зэрэг олон талын хөгжил дэвшлийг хоёр орны сэтгүүлчдийн үнэтэй мэдээ мэдээллээр хөшүүрэгдэн, хоёр улсын нөхөрлөлийн нандин холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Уг арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчдөөс тус радиогийн хэвлэл мэдээллийн үүргийг өндрөөр үнэлэхийн сацуу, радиогийн цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо солилцсон юм.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)