Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2018.08.10-ны өдрийн 02-03/415 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын холбогдох улсын /ахлах/ байцаагч нар тус хорооны нутаг дэвсгэрт байрлах бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж буй “Түмэн наст конкерит” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар тус компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, газар эзэмших эрхийн хугацаа дууссан зэрэг зөрчил дутагдал илэрсэн тул зөрчлийн хэрэг нээж, тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон, цахилгааныг хязгаарлах арга хэмжээг авсан байна.