Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд Богд уулын арын зам урд урсгалын замыг энэ сарын 15-аас 21-ний өдөр хүртэл, Яармагийн зам урд урсгалын замыг энэ сарын 15-аас 22-ны өдөр хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.
Мөн Чингисийн өргөн чөлөөний урд урсгалын замыг энэ сарын 20-оос 27-ны өдөр хүртэл, Богд уулын арын зам хойд урсгалын замыг энэ сарын 22-оос 28-ны өдөр хүртэл, Яармагийн зам хойд урсгалын замыг энэ сарын 22-оос 29-ний өдөр хүртэл, Чингисийн өргөн чөлөөний хойд урсгалын замыг энэ сарын 28-аас аравдугаар сарын 5-ны өдөр хүртэл тус тус хязгаарлах юм
Түүнчлэн “D” рамп гүүрийн дам нуруу угсралтын ажлын хүрээнд аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл шаардлагатай үед шөнийн цагаар замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохион байгуулахаар болжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)