"Бүрэн цутгамал" ХХК-ийн захирал Б.Батдэлгэрээс Өмгөөллийн "Нийслэл адвокэйтс" ХХН-ийн өмгөөлөгчдөд талархал ирүүлжээ.
Тодруулбал, “Бүрэн цутгамал” ХХК нь 2013 оны аравдугаар сараас хойш “Сант” сургуультай маргаантай байсан. Энэ талаар "Бүрэн цутгамал" ХХК-ийн захирал Б.Батдэлгэр “Давхардсан тоогоор 2365 хоног эрүүгийн гурван нхэрэгт удаа дараалан гүтгүүлэн шалгуулж, эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс намайг гэм буруутай ял оногдуулсан шийдвэр, магадлал гаргасан байхад ч надад итгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан шударга шүүх бий гэдэгт итгүүлж, миний төлөө мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалж, идэвх зүтгэлтнй уйгагүй ажиллаж цагаатгуулсан Өмгөөллийн “Нийслэлийн адвокэйтс” ХНН-ийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн, Б.Батбаря, Өмгөөллийн “Тэргүүн зөвлөх” ХНН-ийн өмгөөлөгч Д.Наранбулаг нарт Монголын Хуульчдын холбоогоор дамжуулан чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” хэмээн ирүүлсэн байна.
Б.Лхам