Увс аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд энэ сарын 22-оос 23-ны өдөрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Уг тэмцээний зорилго нь өсвөр үеийхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвсэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх юм.
Тэмцээнд долоон эрэгтэй, дөрвөн эмэгтэй сурагч нэг тасаг болж оролцох юм байна. Тасаг бүр Батлан хамгаалах тухай хууль тогтоомжийн мэдлэг, гранат шидэх, жагсаалын бэлтгэл, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхан шатны тусламжийн норматив, буухиа тэмцээн, урлагийн номер, цэрэг эх орны сэдэвт ханын сонин бэлтгэж танилцуулах зэрэг олон төрлөөр өрсөлдөх аж.
Энэ жилийн тэмцээн нь сумуудын ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид оролцохоороо онцлог байна.
Б.Лхам