Аймгийн ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ Өмнөдэлгэр сумыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хүрээнд сумын удирдлагууд болон зураг төсөв гүйцэтгэсэн “Ар төгөл” ХХК-ийн удирдлагуудтай газар дээр нь уулзаж үүрэг чиглэл өглөө.
Тус ажил нь орон нутгийн төсвийн 210 сая төгрөгийн хөрөнгөөр энэ онд хийгдэж эхлэх бөгөөд 2020 онд дуусч төрийн болон хувийн байгууллагуудыг инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоно.
Одоогоор Баян-Адрага сумыг ИШС-нд холбоод байгаа бөгөөд цаашдаа бусад сумдыг шат дараатайгаар холбохоор төлөвлөөд байна.
Л.Сайнбаяр