Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/10 дугаар тушаалаар “Мэдээллийн цаг” арга хэмжээг алба хаагчдын дунд 14 хоног тутамд зохион байгуулахаар баталсан.
Тус ажлын хүрээнд Захиргааны удирдлагын газраас “Хүний хөгжлийн оюуны чадвар төв”-ийн захирал, үндэсний уран илтгэгч Г.Мөнгөн “Бүтээмж нэмэгдүүлэх ажилтны хувийн хөгжил” сэдвээр алба хаагчдад мэдээлэл хийсэн байна.
Мөн энэ үеэр Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо өнгөрсөн 14 хоногт байгууллагын хэмжээнд хийгдсэн ажил, зохион байгуулагдсан арга хэмжээний талаарх мэдээллийг алба хаагчдад хүргэж, холбогдох үүрэг чиглэлүүдийг өгчээ.
Б.Лхам